Ахмадууд мэдээлэл технологийн сургалтад хамрагдаж байна

Ахмадууд мэдээлэл технологийн сургалтад хамрагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 389 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 5.1.3. ахмад настны насан туршийн боловсролд хамрагдах үйл явцыг дэмжих, чадавхжуулах сургалтад хамруулах замаар шинээр орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх заалт болон ХНХ-ын сайдын 2020 оны А/47 дугаар тушаалаар батлагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд ахмад настны эрэлт хэрэгцээнд суурилсан дахин чадавхжуулах сургалтын модуль боловсруулж, батлуулах арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Насан туршийн боловсролын төв дүүргийнхээ Ахмадын хороотой хамтран 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс мэдээлэл технологийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар ахмадуудыг компьютерийн анхан шатны ойлголттой болгох, мэдээлэл технологийн мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, веб хөтөчүүдийг бүтээлчээр ашиглах, олон нийтийн цахим сүлжээг хэрэглэж сургах юм. Сургалтад тус дүүргийн 57-84 насны 116 ахмад настан хамрагдаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.