Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Коронавирусээр халдварласан 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Ингэснээр, манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдлын 302 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Үүнээс 281 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 13, сувиллын ажиглалтад 8 хүн байгаа юм.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 9 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Өчигдөр улсын хэмжээнд 1 408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 

Түүнчлэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д өчигдөр өглөө амаржиж, хүүтэй болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа 2020-09-18

Цагдаагийн “Сүлд” чуулгын даргаар хурандаа Г.Эрдэнэбаатар томилогджээ 2020-09-18

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлэг болно 2020-09-18

Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварчээ 2020-09-18

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ 2020-09-18

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ 2020-09-18

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно 2020-09-18

Хоёр настнуудыг цахимаар бүртгэж байна 2020-09-18

Ахмадууд мэдээлэл технологийн сургалтад хамрагдаж байна 2020-09-18

Нийтийн тээврийнхэн цагт 35.800 төгрөгийн татаас авдаг 2020-09-18

Барилга угсралтын 327 компанийн 53 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй байна 2020-09-18