Нийтийн тээврийнхэн цагт 35.800 төгрөгийн татаас авдаг

Нийтийн тээврийнхэн цагт 35.800 төгрөгийн татаас авдаг

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчлэхэд анхаарахыг ШӨХТГ-аас онцлов. 

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзах үеэр нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа дараах зүйлийг судалж, шийдвэрлэх чиглэл өгөв. Үүнд:

  • Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг. Энэ нь автобусны жолооч нар рейсээ хиихэд чухал хангалт болдог ч нийтийн тээврээр үйлчлүүлэгчид тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.
  • Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байдаг гэсэн нийслэлээс гаргасан мэдээлэл байдаг ч өнгөрсөн 4 жил орчмын судалгаагаар 400 орчим идэвхитэй чиглэл байгааг уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа.
  • Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна.

Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтгаан болсоор байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.