Япончууд коронавирусийг ДОХ-ын эмээр эмчилнэ
Японы Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг ДОХ-ын эмээр эмчлэх туршилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
NHK телевизээс “Тайландад ДОХ-ын эмийг коронавирусийн эмчилгээнд амжилттай ашигласан туршлага байна. Засгийн газраас энэ туршилтад зориулан 3.2 сая ам.доллар гаргах болсон” гэж мэдээлжээ.
Саяхан Японы Канагава мужид 80 настай эмэгтэй коронавирусийн халдвараар амиа алдсан. Тэр эмэгтэй гадаад оронд огт аялж байгаагүй хүн байв. Ханиадны эмчилгээ хийлгэж байсан түүнийг нас барсан хойно нь коронавирусийн халдвар авсан байсныг тогтоосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.