Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаар мэдэгдэл гаргалаа.


"Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулга" нь Монгол Улсын эрх бүхий байгууллагууд Монгол Улсад зорчихыг хязгаарласан гадаад орны иргэдийн талаарх мэдээллийг өөрийн улсын иргэдэд хүргэх зорилготой  гэдгийг мэдэгдсэн байна.


Уг сонордуулгад "Турк Улсын иргэдийг Монгол Улсад зорчихгүй байх талаар ямарваа хориг байхгүй. Монгол Улс болон бусад улсын иргэд Турк улсад зорчих тал дээр ямар нэгэн хязгаарлалт үгүй. Монгол Улсын иргэд Турк Улсад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих нөхцөлийн дагуу чөлөөтэй зорчих боломжтой" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.