АНУ-ын хөрөнгө оруулалтаар Баруунтуруунд цэцэрлэг барина
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн харилцааны хэлтсийн төлөөлөгчид Увс аймагт ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд тус төлөөлөгчид Увс аймгийн Баруунтуруун, Улаангом суманд ажиллаж, цэцэрлэг барих газартай танилцан тандалт судалгаа хийсэн байна. Судалгааны үндсэн дээр Цэргийн академийн хөрөнгө оруулалтаар Баруунтуруун сумын цэцэрлэг энэ оны дөрөвдүгээр сард баригдаж эхлэхээр болжээ.
Харин Улаангом сумын X багт баригдах цэцэрлэгийн ажил судалгааны түвшинд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.