Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаярын давж заалдах шатны ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ байна

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаярын давж заалдах шатны ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ байна

Нэгэн цагт төрд зүтгэж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нөхдөд анхан шатны шүүхээс ял оноосон билээ. Тодруулбал, Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт ял оноогоод байна. 

Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс ял сонссон дээрх нөхдийн гурав нь давж заалдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 08-нд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дэнсэлсэн ч түүнд оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээсэн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-нд болж, мөн анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд оноосон гурван жилийн ялыг хэвээр үлдээв.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан нарын ялыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажаагүй байна. Уг шийдвэр албажиж ШШГЕГ-т ирсэн тохиолдолд тэднийг аль хорих ангид ялыг нь эдлүүлэх нь тодорхой болох аж. Одоогоор дээрх гурвыг давж заалдах шатны шүүхийн товоо хүлээж байгаа бусадтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжин буюу 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.