Сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой
Даатгуулагч сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банканд дугаарлах шаардлагагүй боллоо.
Гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшн суулгаснаар, үйлчилгээг орон зай, цаг хугацаа хамаарахгүй авч, шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой юм.
Шимтгэл төлөх, гэрээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Ингэснээр хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлыг шийдэж байгаа юм. Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгохоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжинд “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөл бүрдүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.