ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ

ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр олон улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.  


Яриа хэлэлцээний үеэр талууд ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтад бэлтгэх үйл явцыг хэлэлцжээ. Түүнчлэн олон улсад илүү тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон байна.


Аюулгүйн байдлын асуудлаарх олон улсын бага хурал Баварийн засаг захиргааны төвд баасан гарагт эхэлжээ. 56 дахь удаагийн энэхүү бага хуралд улс төрч, бизнесийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид бүхий 800 орчим хүн оролцож байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.