Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 1665 болжээ

Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 1665 болжээ

МОСКВА. /TASS/. БНХАУ-д шинэ коронавирусний улмаас нас барсан хүний тоо 1665 болж, 9419 хүн эдгэрсэн бол энэ өвчин дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний 68000 давжээ. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан Төрийн хороо мэдэгджээ.


Бямба гарагийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 66400 давж байсан бол энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 1523-д хүрсэн юм.


Албан ёсоор сүүлд мэдээлснээр, халдвар авсан хүмүүстэй ойр харилцаатай байсан 158000 гаруй хүн эмчийн хяналтад байгаа аж. Түүнчлэн коронавирусээр халдварласан 11200 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа бол халдварын 8200 гаруй сэжигтэй тохиолдол байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.