ОБЕГ: Зөвлөх мэргэжилтний багийн гишүүд орон нутагт ажиллаж байна

ОБЕГ: Зөвлөх мэргэжилтний багийн гишүүд орон нутагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/195 дугаар тушаалаар Гамшгаас хамгаалах эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх ахмад настны “Зөвлөх мэргэжилтний баг”-ийг 2018 онд байгуулсан.

 Зөвлөх мэргэжилтний багийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Онцгой байдлын албаны дотоод сургалтын хөтөлбөр, сургалтын явцтай танилцаж, санал зөвлөмж өгөх зорилгоор энэ сарын 28-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Дархан-Уул, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа юм.

Энэ үеэр бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийн, санал бодлыг нь сонсож,  албаны сургалт бэлтгэлийн үр дүнг дээшлүүлэх, сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.