Япон зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа үе шаттайгаар сулруулна
Япон 159 улс орон, нутаг дэвсгэрт тогтоогоод буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа ирэх 10 дугаар сараас сулруулж, “COVID-19” халдварын тархалт саарч буй Австрали, Шинэ Зеланд, Вьетнам зэрэг улсыг эхний ээлжинд оруулахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Японы Гадаад хэргийн яамны зөвлөмжийн дагуу 159 улс орон, нутаг дэвсгэрийг анхааруулгын гуравдугаар түвшний ангилалд оруулж, иргэдийг нь хилээрээ нэвтрэхийг хориглоод байгаа юм. Хэрэв тус яам зарим орныг хоёрдугаар түвшний ангилалд оруулбал онцын шаардлагагүйгээс бусад зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөх юм.
Япон улс ажил хийх болон урт хугацаагаар байх гадаадын иргэдэд энэ долоо хоногийн пүрэв гаргаас хилээ нээхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, Японд орших суух эрхтэй боловч хилийн чанадад байсан гадаадын иргэдийг есдүгээр сараас хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.