Эрүүгийн 460 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 21-25 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 2 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 457 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Одоогоор ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.