Монгол Улс Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн долоо дахь гишүүн боллоо
Монгол Улс Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрт мягмар гарагт албан ёсоор нэгдэж, тус бүс нутгийн гэрээний долоо дахь гишүүн боллоо.
"Бангкокийн хэлэлцээр" хэмээн нэрлэгддэг байсан Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээр нь Монгол Улсын хувьд хөгжиж буй орнуудтай байгуулсан анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээр болжээ. Энэхүү хэлэлцээрийг 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри-Ланка байгуулсан бөгөөд БНХАУ 2011 онд нэгдсэн байна.
"БНХАУ Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрт 2011 онд нэгдсэнээс хойш анх удаа шинэ гишүүн элсэж буй нь энэ юм. Энэхүү баримт бичгийг бүс нутгийн хэлэлцээр болгох чиглэлд чухал үйл явдал тохиож байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисджахбана мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.