Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөлдлөө
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” илтгэл тавьсан юм.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 9 шүүхийн барилга, байгууламжийн харуул, хамгаалалтад харуулын цагдаа нар 48 цагт 3 ээлжээр харуулын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.
Уулзалт зөвлөгөөний үеэр шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цагдан хорих байрны алба хаагч, ажилтан нарын шүүхийн байранд ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ярилцсан юм.
Уулзалт, зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Эргүүл хамгаалалтын газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл оролцов.
Эргүүл хамгаалалтын газрын албан хэрэгцээнд ашиглагдаж буй хийн буу, нэг бүрийн тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн үзүүлэн гаргаж, тус газрын алба хаагчид үзүүлэх тоглолт хийлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.