Үндсэн хууль сурталчлахад Ханнс Зайделийн сантай хамтран ажиллана
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр /2020.09.30/ ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар УИХ-ын Тамгын газар Ханнс Зайделийн сантай хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцож хууль тогтоох байгууллагын ажлын албаны чадавхийг бэхжүүлэх, тодорхой хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, Парламентын боловсролыг олон нийтэд түгээхэд дэмжих боломжийн талаар ярилцлаа. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас Үндсэн хуулийг сурталчлахаар хийж байгаа ажлууд, санал санаачлагын талаар мэдээлж Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь ойлголтуудыг олон нийтэд зөв таниулах, тэр дундаа хүүхэд өсвөр үеийнхэнд багаас нь цэгцтэй мэдлэг олгохын ач холбогдлыг онцлов.
Уулзалтын үр дүнд Парламентын судалгааны хүрээлэн Ханнс Зайделийн сантай хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлахад хамтран ажиллах боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.