С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв
Монголын ардчилсан хувьсгалын зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалын хөшөөнд жил бүрийн энэ өдөр ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан болон түүнтэй хамт цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлж явсан журмын нөхөд нь цэцэг өргөн, хүндэтгэлийн ёслол үйлддэг уламжлалтай.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Түүний дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөх ёслол өнөөдөр мөн уламжлал ёсоор боллоо.
Түүний хэлсэн "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэсэн олон үгийг монголчууд мэддэг, санадаг. Тэгвэл түүний хэлсэн "Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно" гэсэн монголчууд төдийлөн мэддэггүй үг өнөөдөр дахин шинээр сонсогдож байна. Тэр энэ жил 58 нас хүрэх байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.