Коронавирусийн халдвар авсан иргэн метрогоор үйлчлүүлсэн байжээ

Коронавирусийн халдвар авсан иргэн метрогоор үйлчлүүлсэн байжээ

Сөүл хотын Дэндэмүн дүүргийн нэг иргэн коронавирусийн халдвар авчээ. Өнөөдөр Дундэмүн дүүргийн захиргаанаас Юншин хорооны иргэн халдвар авсан талаар мэдэгдсэн байна. Тус иргэн өнгөрөгч 29-ны өдөр гэрээсээ гараагүй хэдий ч ургацын баярын амралт эхэлсэн 30-ны өдрийн 14 цагийн үед метрогоор үйлчлүүлсэн байна. Тэрээр метронд суусныхаа дараа халдвар авсан иргэний ойрын хавьтагч болохоо мэдсэн ба шууд гэр лүүгээ харьсан аж. Ингээд дараа өдөр нь буюу 10 сарын 1-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төвд коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн байна. Тус иргэний хувьд байнга маск зүүж байсан бөгөөд одоогоор улсын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дүүргийн захиргаанаас тус иргэний явсан маршрутад ариутгал шалгалт хийж дууссанаа мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.