БНСУ маск зүүгээгүй бол 100,000 воноор торгоно
Олон хүн цугларах нийтийн тээвэр, жагсаал цуглаан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, асрамж сувиллын газраар зорчих, үйлчлүүлэхдээ Шинэ төрлийн Корона вирус(КОВИД19)-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор амны хаалт хэрэглээгүй бол, эсхүл амны хаалттай хэдий ч ам, хамраа хаагаагүй бол 100,000 воноор торгохоор болжээ.
БНСУ-ын Халдварт өвчнөөс хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 10-р сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд энэхүү хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулж 1 сарын хугацаанд урьдчилан таниулах арга хэмжээ авч, торгуулийн шийтгэлийг 2020 оны 11-р сарын 13-наас эхлүүлэн авах болсноо мэдэгдсэн байна.
Амны хаалт нь даавуун болон нэг удаагийн зориулалттай байхад болон юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.