БНСУ-ын Жэжү мужаас эх орондоо буцахаар бүртгүүлж, тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд
БНСУ-ЫН ЖЭЖҮ МУЖААС ЭХ ОРОНДОО БУЦАХААР БҮРТГҮҮЛЖ, ТУСГАЙ ҮҮРГБНСУ-ын Жэжү мужаас эх орондоо буцах хүсэлт гаргасан /16/ иргэдийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны тусгай үүргийн нислэгээр татан авахаар бэлтгэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Жэжү-Кимпо, Кимпо-Инчон гэсэн маршрутаар иргэдээ тээвэрлэх ажлыг БНСУ-ын ГИХГ-тай хамтран зохион байгуулна. Нутаг буцахтай холбоотой дараах хувийн бэлтгэлээ иргэд хангасан байвал зохино. Үүнд:
1. Нутаг буцах иргэд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 11:00 цагийн Жэжү-Кимпо чиглэлийн AIRSEOUL 904 (에어서울 904) дугаартай нислэгийн билетээ өөрсдөө захиалан баталгаажуулж, билетийн зургийг Пусан дахь Консулын газрын “Сonsulate of Mongolia in busan” хаягт ирүүлнэ үү. Энэхүү нислэгээс хоцорч болохгүйг анхаарна уу.
2. БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэсэн эсэхээ нягталж, ГИХГ-т сайн дураараа нутаг буцах /자진출국 신고서/ хуудсын зургийг Пусан дахь Консулын газрын “Сonsulate of Mongolia in busan” хаягт ирүүлнэ үү.
3. Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Коронавирусын шинжилгээний хариуг алба ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зайлшгүй бичигдсэн байна.
Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу. Шинжилгээг 2020 оны 10 дугаар сарын 8-нд өдөр өгнө үү.
4. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ. Төлбөрийн баримтын зургийг Пусан дахь Консулын газрын “Сonsulate of Mongolia in busan” хаягт ирүүлнэ үү.
МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА
КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.