Уханиас ирсэн 31 оюутан дахин 14 хоног ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛАНА

Уханиас ирсэн 31 оюутан дахин 14 хоног ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛАНА

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутан өнгөрсөн бямба /2020.02.15/ гарагт ХӨСҮТ-өөс гарцгаасан билээ. Тэгвэл тэдний нэг иргэн А.Золбоо өөрийн цахим хуудаснаа талархсан сэтгэгдлээ бичжээ. Ингэхдээ тэд гэртээ харьж, өөрсдийгөө дахин 14 хоног тусгаарлах талаараа дурдсан байна.

Тэрбээр "Ухань хотоос ирсэн бидний 31 оюутан 14 хоног тусгаарлагдсан ХӨСҮТ-ийнхөө хамт олонд, энэ хугацаанд бидний төлөө ээлжгүйгээр ажилласан "Шинэ ба сэргэж байгаа халдварын 7-р тасаг" -ын сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч нартаа баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон сэтгэлийн бяцхан бэлэг, ТАЛАРХАЛ, нэг сая төгрөгийн эрхийн бичгийн хамт гардуулан өгөөд, сайхан үгс сонсож, эмч нараасаа гэртээ тусгаарлагдах зөвлөмжөө хүлээн аваад харьцгаасан юм. Бид хайртай аав ээжийдээ уулзан золгоод, өөрсдийн ухамсараар, гэрээсээ гаралгүй 14 хоног өөрийгөө тусгаарлах болно" гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.