Бразилд хоногт 8000 гаруй тохиолдол бүртгэгдлээ
Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 8456 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 4.915289 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 365 хүн коронавирусний халдвараар нас барсан байна. Нийт нас баралтын тоо 146 мянгад хүрсэн бол 4.2 сая гаруй хүн эдгэрчээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоо 35 сая давсан билээ. Дийлэнх тохиолдол буюу 7.4 сая нь АНУ-д, 6.5 сая нь Энэтхэгт, 4.9 сая нь Бразилд бүртгэгдээд байна.
Түүнчлэн хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орнуудын нэг нь Франц юм. Тус улсад хоногт 12565 хүн өвчилж, 32 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.