Доналд Трамп тусгаарлалтаа зөрчиж дэмжигчидтэйгээ “уулзжээ”

Доналд Трамп тусгаарлалтаа зөрчиж дэмжигчидтэйгээ “уулзжээ”

Коронавируст халдвар илрэн Уолтер Рийдийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмнэлгээсээ түр хугацаанд гарч дэмжигчидтэйгээ мэндчилжээ.

Тэрээр эмнэлгээс гарахдаа эмнэлгийн ажилчид болон удирдлагуудаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна.

Эмнэлгээс гарсан хугацаандаа автомашинаас буугаагүй ч эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд түүний энэ үйлдлийг эрс буруушаажээ.

“Эмнэлэг гэдэг бол театр биш. Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн ч бай халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Энэ бол маш хариуцлагагүй, солиотой үйлдэл. Улс төрийн театрын золиосондоо жирийн иргэдийг ч оролцуулмааргүй байна. Түүний машиныг жолоодсон хэн нэгэн өвчилж магадгүй, бүр үхэж ч магадгүй. Дахин хэлэхэд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл” гэж Вашингтоны их сургуулийн Анагаахын тэнхимийн профессор Жеймс Филлипс ярьжээ.

Одоогоор Цагаан ордноос албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Трампын автомашингы жолоодсон жолоочийг 14 хоног тусгаарлан, хоёр ч шатны шинжилгээ авахаар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.