Газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна

Газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна

Аляск дахь уур амьсгалын өөрчлөлт, газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна гэж АНУ-ын Геологийн албан анхааруулжээ.

Аляскад газрын тосны цооног өрөмдсөнөөр баавгайнуудын амьдрах орчин алдагдахад хүргэх аюултай. Үүний сацуу Хойд туйлын мөсөн бүрхүүлийн талбай багасаж байгаа нь эдгээр махчин амьтны тоо толгой буурахад хүргэж байна. Ингэхдээ газрын тос, байгалийн хийн ордын хайгуулын ажил явуулах боломжийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Сүүлийн 40 жил энэ бүс нутагт газрын тосны олборлолт явуулахыг хориглож байсан бол АНУ-ын өнөөгийн засаг захиргаа өнгөрсөн наймдугаар сард цооног өрөмдөх зөвшөөрөл олгож эхэлжээ. Газрын тосны олборлолт АНУ-ын нутаг дэвсгэрт багтдаг Хойд Туйлын баруун хэсэг дэх баавгайнуудын амьдрах орчинд заналхийлэх болжээ.

Цагаан баавгай (Ursus maritimus) нь хуурай газар амьдардаг сүүн тэжээлт махчин амьтдаас хамгийн томд тооцогддог. Энэ амьтан Гринланд, Канад, Норвегийн Шлицберген, ОХУ, АНУ-ын Аляскад тархжээ. Цагаан баавгай уртаараа 2.8 м, 400-600 кг жин татдаг бөгөөд дунджаар 25-30 жил насалдаг  байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээллээр, дэлхий дээр 20-25 мянган тоо толгой цагаан баавгай тоологдсоноос 60 хувь нь Канадад байдаг байна.

Цагаан баавгай нь Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан номд оржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс нас барсан нэг ч тохиолдолгүйгээр коронавирусийг ялсан боловч ... 2020-10-05

Доналд Трамп тусгаарлалтаа зөрчиж дэмжигчидтэйгээ “уулзжээ” 2020-10-05

“Kenzo” брэндийг үүсгэн байгуулагч коронавирусний улмаас нас баржээ 2020-10-05

Бразилд хоногт 8000 гаруй тохиолдол бүртгэгдлээ 2020-10-05

Цагаан ордонд арга хэмжээ болсноос хойш халдвар дэгдсэн байж магадгүй 2020-10-05

Газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна 2020-10-05

ОХУ-д нэг өдөрт илэрсэн тохиолдлын тоо арван мянга давжээ 2020-10-05

“Будапешт-2020” Их дуулга" тэмцээнд 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгчээ 2020-10-05

Дагестаны бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Олег Магомедов коронавирусний халдвараар нас барлаа. 2020-10-05

Чехэд коронавирусний улмаас онцгой байдлын дэглэмийг сэргээв 2020-10-05

Японы эрх баригчид гадаадын дадлагажигчдад виз олгох нөхцөлийг чангатгана 2020-10-05