Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсчээ
Ард түмэндээ “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр алдаршсан нэрт жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгсжээ.
Ж.Сүххуяг нь 1960 оны наймдугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн байна. Тэрбээр 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор төгссөн байна.
Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Тухайлбал 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Монгол Улсын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2009 онд түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.