Орос үндэстний хоолны өдөрлөг зохион байгууллаа

Орос үндэстний хоолны өдөрлөг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хоол үйлдвэрлэлийн хэсгийн алба хаагчид өнөөдөр “Орос үндэстний хоол” өдөрлөгийг зохион байгууллаа.

Хоол үйлдвэрлэлийн хэсгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг таниулах, орон орны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийт алба хаагчдын зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт  Орос үндэстний уламжлалт хоол, хүнсээс сонгон дөрвөн төрлийн 1-р хоол, 7 төрлийн 2-р хоол, 2 төрлийн зууш, 4 төрлийн талх, нарийн боов, 4 төрлийн ундаа, цай, 6 төрлийн хачир бэлтгэн үйлчилж, хоолны амт, чанарын судалгаа авсан юм.   

Энэхүү өдөрлөг нь хоолны цэсийг шинэчлэхэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой  арга хэмжээ боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.