Чехэд коронавирусний улмаас онцгой байдлын дэглэмийг сэргээв

Чехэд коронавирусний улмаас онцгой байдлын дэглэмийг сэргээв

Чех улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зургаан сар орчмын өмнө цуцлаад байсан онцгой байдлын дэглэмийг даваа гаргаас эхлэн сэргээжээ.

Онцгой байдлын дэглэмийг төв Европын цагаар 00:00 цагт дахин тогтоосон бөгөөд 30 хоног үргэлжилнэ. Чех улсад коронавирусний тархалтын эхэн үед буюу гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 17-ны хооронд онцгой байдлын дэглэм хэрэгжиж байсан юм. Коронавирусний халдвар авсан, нас барсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээг дахин авахаас аргагүйд хүрсэн байна.

Чехийн Ерөнхийлөгч Милош Земан ням гарагт “Prima” сувгаар ард иргэддээ хандан үг хэлэхдээ, “коронавирусийг даван туулах шаардлагатай цаг хугацааг шүд зуун тэвчихийг" уриалжээ. Тэрбээр энэ чиглэлд Засгийн газраас "шийдвэртэй арга хэмжээ" авна гэж хүлээж байгаа аж.

Онцгой байдлын дэглэмийн хүрээнд дагаж мөрдөх хязгаарлалтын арга хэмжээнүүдэд соёл, спорт, түүнчлэн зугаа цэнгэлийн шинжтэй бусад олон нийтийн арга хэмжээний тоог эрс бууруулахаар заасан байна. Эдгээр хязгаарлалт даваа гаргаас эхэлж, хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд коронавирусний нөхцөл байдлыг хяналтдаа авч чадна гэж Чехийн эрх баригчид үзэж байна.

Даваа гаргаас мөн ил задгай талбайд зохион байгуулах олон нийтийн арга хэмжээнд оролцогчдын тоог 20 хүнээр,  байшин доторхыг 10 хүнээр хязгаарлажээ. Харин шашны арга хэмжээ, төрийн болон нутгийн захиргааны хурал, мөн шүүх хуралдаанд оролцогчдод үл хамаарах аж. Эдгээр арга хэмжээнд 100 хүртэлх тооны хүн оролцож болох бөгөөд эрүүл ахуй, ариун цэврийн хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой байна.

Түүнчлэн коронавирусний халдвар илүү хурдан тархаж байгаа бүс нутгуудын сургуулиудыг даваа гаргаас эхлэн хоёр долоо хоног хаахаар болсон байна. Мөн хөл бөмбөгийн болон хоккейн тэмцээнүүдийг хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулахаас гадна дуурийн тоглолт, хошин дууриудыг түр хугацаагаар хоригложээ.

Чех бол коронавирусний халдвар хамгийн хурдацтай тархаж байгаа Европын Холбооны орнуудын нэг юм. Тус улсад есдүгээр сарын 1-нээс хойш халдварын нөхцөл байдал хүндэрч, нас баралт болон өвчний явц хүндэрсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Цар тахал дэгдсэнээс хойш 81711 хүн халдвар авч, 722 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 36998 хүн эмчлүүлж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цагаан ордонд арга хэмжээ болсноос хойш халдвар дэгдсэн байж магадгүй 2020-10-05

Газрын тосны цооног өрөмдөх явдал цагаан баавгайнуудыг мөхлийн аюулд оруулж байна 2020-10-05

ОХУ-д нэг өдөрт илэрсэн тохиолдлын тоо арван мянга давжээ 2020-10-05

“Будапешт-2020” Их дуулга" тэмцээнд 56 орны 473 жүдоч мэдүүлгээ өгчээ 2020-10-05

Дагестаны бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Олег Магомедов коронавирусний халдвараар нас барлаа. 2020-10-05

Чехэд коронавирусний улмаас онцгой байдлын дэглэмийг сэргээв 2020-10-05

Японы эрх баригчид гадаадын дадлагажигчдад виз олгох нөхцөлийг чангатгана 2020-10-05

Москвад хорио цээрийн хатуу дэглэм тогтоож магадгүй байна 2020-10-05

Д.Трамп эмнэлгээс гарчээ 2020-10-06

Дэлхий даяар 10 хүн тутмын нэг нь халдвар авсан байж болзошгүй 2020-10-06

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ 2020-10-06