Спортын салбараас ардын багш нэг, гавьяат дасгалжуулагч гурав мэндэллээ

Спортын салбараас ардын багш нэг, гавьяат дасгалжуулагч гурав мэндэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намширт Монгол Улсын Ардын багш цол олголоо.

Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь ардын багш болж байна.

Түүнээс өмнө буюу 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар ардын багш цол хүртэж байв. Мөн энэ өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсралын сургуулийн ахмад багш волейболын спортын Монхорын Гаамаа Монгол Улсын гавъяат багш болсон байна.

Түүнчлэн спортын салбараас Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Натжавын Дариймаа, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн нар гавъяат дасгалжуулагч цолоор шагнагдав.

Нийт төрийн дээд шагнал хүртсэн эрхэмүүддээ спорт сонирхогчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхчүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.