Гавьяат тамирчин Ц.Энхжаргалын нэрэмжит тэмцээн болно
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргалын нэрэмжит эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 19-20-нд Спортын төв ордонд болно.
“Будапешт-2005” ДАШТ-ний хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Ази тивийн АШТ-ний хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, чөлөөт бөхийн анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал уг тэмцээний үеэр их спортын тамирчны замналаа өндөрлүүлж зодог тайлах ёслолоо хийх аж.
Чөлөөт бөхийн ДАШТ-ний анхны эмэгтэй медальт Ц.Энхжаргалын энэ тэмцээн эмэгтэй чөлөөт бөхийн 10 жингийн ангиллаар болж шилдгүүдээ тодруулах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.