Уран барималч А.Очирболд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэв

Уран барималч А.Очирболд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэв

Уран барималч А.Очирболд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг гардан авлаа.

Түүний урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй. Хамгийн сүүлд тэрбээр жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт-2019” дээд шагналын эзнээр тодорсон билээ. Уг бүтээл нь 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляци бүтээл байв.

А.Очирболд бол 1998 оноос хойш уран бүтээл туурвихдаа Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамьяан, То ван, Цогт тайж зэрэг олон арван түүхэн хүний хөшөө бүтээсэн нь одоо Улаанбаатар хот болон орон нутагт сүндэрлэж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.