Жагсагчдын эзэлсэн Киргизийн Төрийн ордон галд автжээ

Жагсагчдын эзэлсэн Киргизийн Төрийн ордон галд автжээ

Киргизэд парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчид тус улсын парламент, ерөнхийлөгчийн тамгын газар байрладаг Цагаан ордныг даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө эзлэн авсны дараа тус ордонд гал гарчээ.

Даваа гарагт парламентад суудал аваагүй намуудын хоёр мянга орчим дэмжигч Бишкек хотод эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн билээ. Тэд сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Даваа гарагийн орой жагсагчид, хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсны улмаас 120 хүн бэртэж гэмтжээ.

Цагаан ордныг (Киргизийн төрийн ордон) эзэлж авсны дараа жагсагчид Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг Үндэсний аюулгүй байдлын төрийн хорооны цагдан хорих байрнаас суллажээ. Түүний хүү Сейитбек Атамбаев сонгууль ялагдсан Киргизийн социал демократ намыг тэргүүлдэг.

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков жагсаалыг зохион байгуулагчдад хандан тайван байхыг уриалжээ. Тэрбээр бүх улс төрийн хүчний тэргүүн нартай ганцаарчилсан уулзалтууд хийсэн байна.

Парламентын сонгуульд ялсан “Биримдик” нам дахин санал хураалт зарласан тохиолдолд дахинд өрсөлдөхөд бэлэн буйгаа илэрхийлж, долоон хувийн босго давсан бусад бүх нам, хүчнийхнийг дахин өрсөлдөхийг уриалсан байна.

Киргизэд парламентын сонгуулийн санал хураалт энэ сарын 4-нд болсон билээ. Сонгуулийн ирц 56.5 хувьтай байсан бөгөөд урьдчилсан дүнгээр “Биримдик” 24.52 хувь, “Мекеним Кыргызстан” 23.89 хувь, “Кыргызстан” 8.73 хувь болон “Бутун Кыргызстан” нам 7.11 хувийн санал авч, парламентад суудалтай болоод байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уран барималч А.Очирболд урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэв 2020-10-06

Чөлөөт бөхийн ДАШТ явагдах эсэхийг 8-нд шийднэ 2020-10-06

Нийтийн эзэмшилд халдаж, барилгын хашаагаа сунгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно 2020-10-06

Онлайн шүүх хуралдаан цаашид Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрнаас явагдахаар боллоо 2020-10-06

"Дэлхийн Монголчууд-II" төсөлд саналаа нэгтгэв 2020-10-06

Жагсагчдын эзэлсэн Киргизийн Төрийн ордон галд автжээ 2020-10-06

Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 803 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнд коронавирус илэрлээ. 2020-10-06

Жаргалант сумынхан 50 мянган тонн төмсөө алдахад хүрч 2020-10-06

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдлыг 36 шалгаж байна 2020-10-06

Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана 2020-10-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана 2020-10-06