Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдлыг 36 шалгаж байна

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдлыг 36 шалгаж байна

Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 55 гомдол, мэдээллийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 36 гомдол шалгагдаж байна.

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу мэдүүлэг гаргагч 96 албан тушаалтны ХАСХОМ-ийг  шалгаж байна. Өнгөрсөн 7 хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 166 мэдүүлэг шинээр хүлээн авч, өмнөх 7 хоногийн мэдүүлэгтэй нийт 317 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 189 нэр дэвшигчийн урьдчилсэн мэдүүлэг хянагдаж байна.

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүгийн 468 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэн, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоо ажиллагаанд 81 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онлайн шүүх хуралдаан цаашид Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрнаас явагдахаар боллоо 2020-10-06

"Дэлхийн Монголчууд-II" төсөлд саналаа нэгтгэв 2020-10-06

Жагсагчдын эзэлсэн Киргизийн Төрийн ордон галд автжээ 2020-10-06

Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 803 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнд коронавирус илэрлээ. 2020-10-06

Жаргалант сумынхан 50 мянган тонн төмсөө алдахад хүрч 2020-10-06

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдлыг 36 шалгаж байна 2020-10-06

Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана 2020-10-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана 2020-10-06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2020-10-06

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-нд айлчилна 2020-10-06

“Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлэг боллоо 2020-10-06