Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Гадаад хэргийн сайдыг угтан авлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Гадаад хэргийн сайдыг угтан авлаа

 Манай улсад албан ёсоор айлчлахаар хүрэлцэн ирсэн Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр угтаж хүлээн авлаа. 

Тэрээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв.  Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно   гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн айлчлал өнөө маргааш үргэлжилнэ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхатйвантай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

Айлчлал үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нисэхийн эцсээс цааш 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ 2020-10-09

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны үйл ажиллагаа эхэллээ 2020-10-09

Афганистан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа 2020-10-09

“Үндэсний урлагийн их театр”-ын ажлын явцтай танилцлаа 2020-10-09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав 2020-10-09

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Гадаад хэргийн сайдыг угтан авлаа 2020-10-09

Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авлаа 2020-10-09

Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц 2020-10-09

Улсын хэмжээнд 132.5 мянган тонн үр тариа хураагаад байна 2020-10-09

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхав 2020-10-09

У.Хүрэлсүх: Бид тодорхой 8 асуудлыг шийдэж чадвал 4-12 жилд Монгол Улсынхаа цаашдын хөгжлийн суурийг бэлдэнэ 2020-10-09