Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авлаа
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, спорт-олимпизмын хөгжил болон холбооны ажил үйлсийн талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр МҮОХ-ноос ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар танилцуулж, энэ бүхнийг сурталчилан дэлгэрүүлэхэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал гэдгийг онцолсон. МССХ-ноос "Токио-2020" зуны олимпын наадмыг 10 хүний бүрэлдэхүүнтэй сурвалжилж ажиллах юм байна.
“Өнөөдөр МССХ-нд 122 гишүүн албан ёсоор бүртгэлтэй ч холбооны 2020 оны үйл ажиллагаа дэлхийд тархаад буй “COVID-19” халдварын улмаас зогсонги байдалд орж, дотоод, гадаадын бүх тэмцээн, уралдаанууд цуцлагдсан. Энэ байдлаас үүдэн Монголын телевизүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын алба, спортын сэтгүүлчдээ цөөлж, цомхотгосноор гишүүдийн идэвх оролцоо эрс буурсан төдийгүй төлөвлөсөн олон ажил хэрэг тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдгийг МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар онцолж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.