Улсын хэмжээнд 132.5 мянган тонн үр тариа хураагаад байна

Улсын хэмжээнд 132.5 мянган тонн үр тариа хураагаад байна

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 10 дугаар сарын 1-ний байдлаар:

  •  205.9 мянган тонн төмс, 
  • 132.5 мянган тонн үр тариа, 
  • 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 
  • 506.5 мянган тонн хадлан, 
  • 12.1 мянган тонн гар тэжээл, 
  • 0.6 мянган тонн дарш бэлтгээд байна.

Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оны мөн үеэс 19.0-67.4 мянган тонноор буюу 32.0-48.7 хувиар өслөө.

  • Хураасан төмс 67.4 (48.7 хувь) мянган тонноор, 
  • хүнсний ногоо 19.0 (32 хувь) мянган тонноор, 
  • үр тариа 8.1 (6.5 хувь) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус өсжээ.

Харин бэлтгэсэн хадлан 274.8 (35.2 хувь) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 8.8 (42 хувь) мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.3 (37.3 хувь) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус буурсан байна.

Дархан-Уул, Дорнод, Төв, Булган, Сэлэнгэ аймгуудад нийт үр тарианы 6.5-47.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудад нийт төмсний 3.1-67.8 хувийг, Төв, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг хүнсний ногооны 12.5-30.1 хувийг тус тус хураасан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Үндэсний урлагийн их театр”-ын ажлын явцтай танилцлаа 2020-10-09

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав 2020-10-09

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Японы Гадаад хэргийн сайдыг угтан авлаа 2020-10-09

Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авлаа 2020-10-09

Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц 2020-10-09

Улсын хэмжээнд 132.5 мянган тонн үр тариа хураагаад байна 2020-10-09

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхав 2020-10-09

У.Хүрэлсүх: Бид тодорхой 8 асуудлыг шийдэж чадвал 4-12 жилд Монгол Улсынхаа цаашдын хөгжлийн суурийг бэлдэнэ 2020-10-09

Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө 2020-10-09

Ирэх долоо хоногт ГУРВАН ӨДӨР архи зарахыг хориглолоо 2020-10-09

Ломбардууд иргэдийн өмчлөх болон бусад эрхийн зөрчиж байна 2020-10-09