Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэв

Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэв

Нийслэлийн онцгой байдлын газар Хан-Уул дүүрэгт “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэх” сургалт явууллаа. 

Сургалтад Хан-Уул дүүргийн 21 хорооны анхны тусламжийн сайн дурын 79 гишүүн хамрагдаж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшив. Мөн гамшиг, онцгой байдлын нөхцөл үүссэн үед авах арга хэмжээний талаарх дадлага сургуулийг зохион байгуулж, сайн дурын идэвхтэн гишүүд болон ажилтнуудын онолын мэдлэгийг бататгажээ.

Сургалт, дадлагыг Нийслэлийн онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн ИТХ, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.