“Эрдэмд шамдахтун” хөшөөг хүрэл болгож шинэчилнэ
Хан-Уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн чанх ар талд 73 жилийн өмнө босгосон жанжин Д.Сүхбаатарын “Эрдэмд шамдахтун” хөшөөг сэргээн засварлаж байна.
Нэрт уран барималч С.Чоймбол 1947 онд барьж босгосон уг хөшөөг нөхөн сэргээх ажил өнгөрсөн жилүүдэд огт хийгдэж байгаагүй юм байна.
Энэхүү түүхэн дурсгалт хөшөөг нөхөн сэргээж, засварлан шинэчлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа аж. Тус хөшөөний суурь бетон цутгалт нь хийгдсэн бөгөөд дээрээс нь байгалийн чулуугаар бүрэх юм.
Мөн “Эрдэмд шамдахтун” хөшөөний хуучин хэвийг өөрчлөхгүйгээр 100 хувь хүрэл хөшөө болгож байршуулах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.