Инчоны нэгэн сургалтын төвийн багшид 6 сарын хорих ял оноожээ
Өнгөрсөн тавдугаар сард Сөүл Итэвон дүүргийн клубд ороод Коронагийн халдвар авсаны дараа ажлын газар болон явсан газруудаа нууцалсан Инчон хотын нэгэн сургалтын төвийн багшип шүүхээс 6 сар хорих шийтгэл оногдуулжээ.
Аравдугаар сарын 9-ний өдөр Инчон хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдан шалгагдсан бөгөөд түүнд шүүхээс сар хорих ял шийтгэл ногдуулжээ.
Шүүхээс түүний мэдүүлсэн худал мэдүүлгийн улмаас нийгэмд хохирол их учруулсан, орон нутгийн иргэдийг Коронагийн айдаст автуулсандд буруутай хэмээн үзсэн байна..
Инчон хотын захиргаанаас А-гийн шүүх хурал дуусангуут ариутгал халдваргүйжүүлэлтэд зарцуулсан мөнгөн хохиролыг нэхэмжлэх шүүх хурлыг явуулахаар төлөвлөж байна.
Тусгаарлаглалтын дэглэм зөрчих болон ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийн шатанд хуурамч мэдээлэл өгөх тохиолдолд халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулийн дагуу нэг жил хүртэлх хорих эсвэл 10 сая хүртэлх воны мөнгөн торгууль ногдуулах юм байна.
Эх сурвалж: https://darinvoice.net/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.