Сон Хе Кё, Сон Жун Ки нарын салалт ХАРДАЛТААС болсон уу?

Сон Хе Кё, Сон Жун Ки нарын салалт ХАРДАЛТААС болсон уу?

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин, 38 настай Сон Хе Кё, 35 настай Сон Жун Ки нарын салалтын дараах дуулиан одоог хүртэл намжаагүй байна.

“Нарны үр сад” кинонд хамтран тоглосноосоо хойш үерхэж, 2017 онд хуримаа хийж байсан тэд 2019 оны зургаадугаар сард хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. 

Тэдний салалтын шалтгааны талаар хэвлэлийн төлөөлөгч нь "Хоорондоо нийцээгүйн улмаас" гэсэн тайлбар хийж байсан бөгөөд хоёр жүжигчин өөрсдөө одоог хүртэл ам нээгээгүй байгаа юм.

Харин сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа мэдээллээс харахад Сон Жун Ки салах өргөдлөө эхнэртээ мэдэгдэлгүйгээр түрүүлж өгсөн бололтой. Тэрбээр Сон Хе Кёг хятад ивээн тэтгэгчтэй гэж үздэгээс гадна сайн найз Пак Бо Гомтойгоо харддаг байжээ. Сон Хе Кёг 27 настай жүжигчин Пак Бо Гомтой нууц харилцаатай байсан байж магадгүй гэх таамаглал нийтэд түгсэн байна.

Зарим хүмүүс Сон Жун Киг эхнэртээ хэлэлгүйгээр салах өргөдөл өгсөн, тулж ярилцалгүйгээр зугтсан хулчгар залуу гэж буруутгаж байгаа бол зарим нь Сон Хе Кёг нөхрөө араар нь тавьдаг байсан хэмээн жиг жуг хийх болжээ.

Пак Бо Гом, Сон Хе Кё нар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.