Уханьд ажиллаж байгаа цэргийн эмч нарт 65 сая төгрөг хандивлалаа

Уханьд ажиллаж байгаа цэргийн эмч нарт 65 сая төгрөг хандивлалаа

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас санаачлан, зохион байгуулж, төвлөрүүлсэн тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруйд өнөөдөр /2020.02.18/ гардуулан хүлээлгэж өгөв.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээх үгийг тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо нийт 65 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг БНХАУ-д цэргийн сургууль төгсөгчид болон цэргийн эмч, сувилагчдын төлөөллийн чин сэтгэлийн дэм, урам зориг хайрласан ил захидлын хамт гардууллаа.

Дээрх тусламжийг БНХАУ-ын өвчлөлийн голомтын бүс нутагт ард түмнийхээ эрүүл энхийн манаанд бүх сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж буй цэргийн эмч, сувилагч, бусад ажиллагсдад тусгайлан зориулж буй аж. Аливаа улс оронд гамшиг, аюул ямар ч нөхцөлд нэн тэргүүнд онцгой үед, улаан шугамд цэргийн байгууллагын ажилтан, албан хаагчид дайчлагдан ажилладаг гэдгийг онцоллоо.

Энэхүү тусламжийг "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-аас санаачлан, БХЯ, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, “Энхийн төлөө” цогцолбор, ХХЕГ, ОБЕГ-ын албан хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны бие бүрэлдэхүүн хамтран төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ 2020-02-18

Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөхийг хүслээ 2020-02-18

Зохион байгуулахаар төлөвлөсөн тэмээний баярыг цуцлав 2020-02-18

Корона вируснээс урьдчилан сэргийлэх хариуцлагатай жижүүр ажиллаж байна 2020-02-18

Амьтан, ургамлын гуравны нэг нь 50 жилийн дотор устаж үгүй болно 2020-02-18

Уханьд ажиллаж байгаа цэргийн эмч нарт 65 сая төгрөг хандивлалаа 2020-02-18

Бизнесийнхэн үнээ НЭМЭХГҮЙ, төр ТАТВАРЫН зохицуулалт хийхээ амлав 2020-02-18

Уханьд эзгүй гэрт байгаа амьтдыг аварч байна 2020-02-18

ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТЫГ ТАВДУГААР САР ГЭХЭД ЗОГСООХОО АМЛАЛАА 2020-02-18

Флойд Мейведер: Өдөр нь Хабибийг цохиод, үдэш нь Конортой тулалдсан ч чадна 2020-02-18

Н.НОМТОЙБАЯР, Ш.БАТХҮҮ, М.ЭНХСАЙХАН,Д.ГАНБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ 2020-02-18