Флойд Мейведер: Өдөр нь Хабибийг цохиод, үдэш нь Конортой тулалдсан ч чадна
Мэргэжлийн боксын таван жингийн дэлхийн аварга асан Флойд Мэйведер холимог тулааны UFC холбооны аварга Хабиб Нурмагомедов, хоёр жингийн аварга асан Конор МакГрегор хоёртой нэг өдөр тулалдсан ч чадна гэдгээ мэдэгджээ.
Флойд ESPN-д ярилцлага өгөхдөө “Хабибтай өдөр нь тулалдаад, үдэш нь Конортой зодолдоход би бэлэн байна. Хүмүүс 250 доллароор хоёр тоглолт үзнэ гэсэн үг. Би Конортой тулалдахдаа нэг их бэлтгэл хийгээгүй. Хэрэв хүсвэл би Конорыг эхний үед л нам цохиж чадах байсан. Гэхдээ түүнд даагаа нэхэх боломж үлдээх гээд хүсээгүй юм” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.