БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.16.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 10 дугаар сарын 16-ны 00.00 цагийн байдлаар 47-оор нэмэгдэж нийт 25035-д хүрэв. Шинээр илэрсэн 47 тохиолдлын 6 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 23180 (+98) иргэн эдгэрсэн бол 441 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,459,426 (+8687) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,417,036 (+9547) иргэний хариу сөрөг гарч 17,355 (-907) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1,414 (+53) иргэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.