БНСУ-д монгол соёлоо сурталчилж буй БҮЖИГЧИН БҮСГҮЙ
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон нүүдэлчдийн соёлыг сонирхогч солонгос иргэдийн дунд зарласан “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” соёлын уралдааны шилдгүүд энэ сарын 24-нд Сөүл хотноо тодорно.
“Монгол, Солонгос хэлбичиг соёлын төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй уг уралдааны хүрээнд “Нүүдэлчдийн соёл-бидний бахархал” монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаан, “Би хос хэлтэн” БНСУ-д амьдарч буй хүүхдүүдийн дунд зохион явуулах монгол, солонгос хос хэлээр илтгэх цахим уралдаан болон “Монгол өв соёл-Миний бахархал” хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн дунд зохиох гар зураг, шүлгийн уралдаан болох юм. Мөн БНСУ-д оршин сууж буй “Монгол элч” номинаци шалгаруулах үйл ажиллагаа, “Нүүдэлчдийн соёл” монгол соёлоо сурталчлах видео танилцуулга болон “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү уралдаанд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Нүүдэлчдийн соёл-бидний бахархал” монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаанд өрсөлдөж буй Б.Батдолгорын “Дуурсах итгэл” хэмээх бүтээлийг толилуулж байна. Б.Батдолгор нь БНСУ-д бүжгийн урлагийн магистрт суралцаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.