Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүн цугласан газраар иргэдийг явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагаа богиносгохоор болжээ. 

Тухайлбал, Хаан банкны ихэнх салбар тооцооны төвүүд Даваа-Баасан гаригт 09:00-16:00 хүртэл ажиллах шинэ хуваарь гаргалаа. 

Харин "Нарантуул" худалдааны төвийн зүүн хаалганаас өргөтгөл рүү орох замд байрлалтай "Их зах" тооцооны төв Мягмар, Бямба гарагт ажиллахгүй. Бусад өдөр 10:00-17:00 цагийн хооронд ажиллах аж.

"Нарантуул" худалдааны төвийн дотор /"Баялаг ундраа" дотор зүүн талдаа нэг давхарт байрладаг/  "Нарантуул" тооцооны төв Мягмар, Ням гарагт амарч, бусад өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна.

Мөн Хас, Голомт, Төрийн банк ч ажлын цагийн хуваариа 16:00 цаг хүртэл болгож түр өөрчилжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уханьд эзгүй гэрт байгаа амьтдыг аварч байна 2020-02-18

ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТЫГ ТАВДУГААР САР ГЭХЭД ЗОГСООХОО АМЛАЛАА 2020-02-18

Флойд Мейведер: Өдөр нь Хабибийг цохиод, үдэш нь Конортой тулалдсан ч чадна 2020-02-18

Н.НОМТОЙБАЯР, Ш.БАТХҮҮ, М.ЭНХСАЙХАН,Д.ГАНБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ 2020-02-18

ШУУРХАЙ: Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ 2020-02-18

Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо 2020-02-18

ДЭМБ: Шинэ вирусээр халдварласан хүмүүсийн 80 хувь нь ЭДГЭРНЭ 2020-02-18

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна 2020-02-18

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй 2020-02-18

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж байна 2020-02-18

Тэтгэврийн зээлийг бондын хөрөнгөөр солих асуудал шийдэлд хүрэв 2020-02-18