Солонгосын "ТОП" Артистуудын нэг “Им Чан Жон” өөрийн бие даасан 16 дахь альбомын нээлтийг нийлээ.

Солонгосын "ТОП" Артистуудын нэг “Им Чан Жон” өөрийн бие даасан 16 дахь альбомын нээлтийг нийлээ.

Монголчуудын дунд дуучин гэхээс илүү Кино жүжигчин гэдгээрээ илүү танигдсан “Им Чан Жон” нь анх 1990онд албан ёсоор тайз дэлгэцнээ гарснаас хойш өнөөдрийг хүртэл 30н жилийн турш Солонгосын ард түмэн, фэнүүдийнхээ сэтгэл зүрхэнд хоногшсон маш олон дуу болон киноны дүрийг бүтээсэн Азийн "Топ Артист" юм.

Тэрээр 2014оноос хойш жил болгон 10-15н шинэ дуунаас бүрдсэн өөрийн бие даасан альбомыг гаргаж ирсэн уламжлалтай юм. Энэ удаагийн 16 дахь удаагийн бие даасан альбомын албан ёсны нээлт 19-ний өдөр “Цахим” хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд түүний “Im Chang Jung YouTube” сувгаар шууд дамжуулагдсан бөгөөд 10 гариу мянган хүн нэгэн зэрэг үзэж байв.

Энэхүү шинэ альбомын нэгэн онцлог бол өөрийн үнэнч дэмжигч, сонсогч 100н хүнээс бүрдсэн “TOP-100н Чих” нэртэй баг байгуулан тэдгээр хүмүүсийн саналыг үндэслэж  цомогт орсон15н шинэ дуунаас "Titel” дууг сонгосон явдал байлаа.

Цомгийн "Titel” дуугаар “Өвтгөж зовоож байгаа бол энэ хайр биш” гэсэн нэртэй дуу сонгогдсон ба албан ёсоор цацагдаагүй байгаа болов ч аль хэдий нь үзэгч дэмжигчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

“Им Чон Жон” нь 1997онд анх удаа тус улсын страд урлагийн хамгийн том наадам болох “Golden Disk Awards”-ийн хамгийн том шагнал болох “Алтан Диск” шагналыг хүртэж байлаа. Үүнээс хойш БНСУ-ын тайз дэлгэцийн урлагийн шилдгүүдэд өгдөг бүхий л томоохон шагналуудыг хүртээд буй шилдэг дуучин, шилдэг жүжигчин, шилдэг Интертаймент компанийн үүсгэн байгуулагч юм.

Ингээд та бүхэнд түүний бие даасан 16дахь альбомын нээлтийн үйл ажиллагааны видио болон энэхүү цомгийн "Titel" дуу болох  “Өвтгөж зовоож байгаа бол энэ хайр биш” дуунуудыг хүргэж байна.

"Titel" дуу болох  “Өвтгөж зовоож байгаа бол энэ хайр биш” 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д монгол соёлоо сурталчилж буй БҮЖИГЧИН БҮСГҮЙ 2020-10-16

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.19. 2020-10-19

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.20. 2020-10-20

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД ‘ТАНЫ НҮДЭНД ТУССАН ГЛОБАЛ СӨҮЛ ХОТ СЭДВЭЭР УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 2020-10-20

БНАСАУ-тай хил залгаа бүсийг БНСУ-ын жуулчдад ирэх сард нээнэ 2020-10-20

Солонгосын "ТОП" Артистуудын нэг “Им Чан Жон” өөрийн бие даасан 16 дахь альбомын нээлтийг нийлээ. 2020-10-21

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.10.21. 2020-10-21

БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ 2020-10-21

“Их Дуулга” тэмцээнд Япон, БНСУ-ын баг тамирчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ 2020-10-22

Томуугийн вакцин хийлгэсэн таван иргэн нас баржээ 2020-10-22

Сөүлийн Боловсролын газраас Гадаад иргэншилтэй бага, дунд сургуулийн сурагчдад мөнгөн дэмжлэг үзүүлнэ 2020-10-22