Ажлын цагийг 09:00 цагаас эхлүүлэхээр зохицуулалт хийжээ
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээг авч, Онцгой комиссын хуралдаанаас холбогдох журам, шийдвэрийг гаргасаар байна.
Тухайлбал, Увс аймгийн онцгой комисс өчигдөр /2020.02.17/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах,
- Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх,
- Албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горим шилжиж, штаб байгуулан, мэдээ мэдээллээ нэгтгэх,
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх,
- Жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох,
- 2020.02.21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
Эдгээр шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.