АНУ-д 30 сая гаруй хүн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ

АНУ-д 30 сая гаруй хүн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ

Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын 30 сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ.

United States Elections Project” цахим хуудаст мэдээлснээр, тус улсад нийт 30 242 866 хүн саналаа өгөөд байгаа аж. Хугацаанаасаа өмнө саналаа өгсөн сонгогчдын тоогоор Техас муж улс тэргүүлж  байна. Тус мужид 4 064 685 хүн саналаа өгөөд байгаа бол Калифорни муж улсад 3 037 970, Флоридад 2 509 245, Хойд Каролинад 1 526 973 хүн тус бүр саналаа өгчээ. Түүнчлэн Жоржия, Мичиган, Виржини, Нью-Жерсид саналаа өгсөн хүний тоо нэг саяыг даваад байна. 

Бүх нийтийн сонгуульд АНУ-д 11 дүгээр сарын 3-нд болно. Сонгуульд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс гадна Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын танхимын гишүүдийн гуравны нэг, 13 муж, нутаг дэвсгэрийн амбан захирагч нар сонгогдоно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.