Онгоцонд халдвар авах магадлалыг судалжээ

Онгоцонд халдвар авах магадлалыг судалжээ

Олон улсын агаарын тээврийн холбоо онгоцонд коронавирусний халдвар авах магадлалын талаар судалжээ. Судалгаагаар онгоцоор зорчиход COVID-19-ийн халдвар авах эрсдэл бага гэсэн үр дүн гарсан байна. Шинжээчдийн ярьснаар 2020 он гарснаас хойш 1.2 тэрбум хүн агаарын тээврээр зорчсон ч онгоцон дотор COVID-19-ийн халдвар авсан 44 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 27 сая аялагчаас нэг нь л халдвар авсан гэсэн үг юм.

Онгоцны сандлын өндөр түшлэг нь коронавирусний халдвараас хамгаалах найдвартай арга болсон гэжээ.

Тэгвэл Норвегийн эрдэмтэд Тронхейм хотод коронавирусний өөр төрөл илрүүлсэн талаараа мэдэгджээ. Уг вирус нь агаар дуслын замаар бусдад халдахаас гадна гар барих, шүргэлцэх үед халдварлах гэнэ. Гэхдээ Оросын вирус судлаачдын үзэж байгаагаар вирус мутацлагдах нь түүний хүнд учруулах аюулыг бууруулах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.