Ард иргэдийн анхааралд!
2020 оны 10 дугаар сарын 20-ны 10.00 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар салхи 16-18 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдаар цас орж, цасан шуурга, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар шороон шуурга шуурч байна.
Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа халтиргаа гулгаа үүсэж байгаа тул ард иргэд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж хамтран ажиллах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!
ДУНДГОВЬ УЦУОШТ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.