ОХУ-д оршин сууж буй эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

ОХУ-д оршин сууж буй эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Монгол Улсын УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэснийг сонордуулъя. Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Улаан-Үүд, Эрхүү, Кызыл хот дахь ЕКГ-уудад хандаж эх орондоо буцах иргэдийн жагсаалтад бүртгүүлсэн иргэдэд коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага зайлшгүй тавигдах бөгөөд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг урьдчилан төлөхийг анхаарна уу. Төлбөрийг дараах дансанд тушаана.

Үүнд:

-Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1050000, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөг;

-Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар хотын галт тэрэгний буудал хүртэлх автобусны зардал 1 хүний 10000 төгрөг;

-Сүхбаатар хотоос Батсүмбэр сум хүртэлх галт тэрэгний зардал 0-12 насны хүүхэд 24700 төгрөг, 13 наснаас дээш насныхан 36700 төгрөгийг нийлүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон ОРОС
ТАТАН АВАЛТ гэдгийг тодорхой бичнэ.

Мөн төлөвлөсөн цагаас хоцрохгүй, өөрт холбогдох иргэний баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт хилээр орох тохиолдолд УОК-т урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахыг анхаарна уу.

Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно 2020-10-20

Баруун гурван аймгаас Улаанбаатар явах тээврийн хөдөлгөөнийг ТҮР ЗОГСООЛОО 2020-10-20

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр (2020.10.20) сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо 2020-10-20

Ард иргэдийн анхааралд! 2020-10-20

Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ 2020-10-20

ОХУ-д оршин сууж буй эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд 2020-10-20

Дархан цаазат газарт хамтарсан хяналт шалгалт хийлээ 2020-10-20

Цар тахлын хуульд хяналт тавих Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална 2020-10-20

Ж.Чинбүрэн: 2021 онд багтаж эмийн агентлаг байгуулна 2020-10-20

УИХ-ын гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэлх удаа хасдаг болно 2020-10-20

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа 2020-10-20